Илтгэл, зөвлөмж

Илтгэл, зөвлөмж

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

• Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх • Үерийн аюултай бүс нутгаас нүүх • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд ахиц гарна

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд ахиц гарна

Эмзэг бүлгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг сэтгэлд нь хүртэл хүргэхийн тулд өрхийн эмч ажилтны харьцаа хандлагыг өөрчлөн, зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын харьцаа хандлагыг өөрчлөн зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” нэртэй туршилтийн загвар төслийг ЭМЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийг “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслөөс санхүүжүүлэн Чингэлтэй, Баянзүрх, Сонгино-Хайрхан дүүргийн нийт 10 хорооны өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтануудыг хамруулан Монголын өрхийн эмнэлгүүдийн холбоо тэргүүлэн хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн нээлтийн ажиллагаа 2011 оны 3 дугаар сарын 29 нд Баянзүрх дүүргийн 24-р хороон дээр болсон бөгөөд хорооны иргэд, албаны хүмүүс оролцлоо. Төслийн зорилго нь, сонгосон өрхийн эмнэлгүүдийн эмч, ажилтнуудад болон олон нийтэд үйлчлүүлэгчид чиглэсэн үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх зарчмыг ашигласан сургалтыг зохион байгуулж, харьцаа хандлагыг өөрчлөн, зөвөлгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэх явдал юм. Энэхүү төсөл нь 12 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд, төслийн үр дүнд 10 хорооны өрхийн эмнэлгийн 110-210 эмч, ажилчид сургалтанд хамрагдаж, харьцаа хандлагаа өөрчлөн, иргэдэд зөвөлгөө өгөх ур чадвар нь дээшилнэ, 10 өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх эмзэг бүлгийн иргэдийн сэтгэл ханамж 80–с дээш хувьд хүрнэ. Ингэснээр өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүдэд чанарын ахиц гарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж анхан шатны түвшинд сайжирсан байхаар төлөвлөж байна. Мөн бусад өрхийн эмнэлгүүддээ ч цаашдаа туршлагаа нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд ядуу, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн түвшин доогуур байгаа нь иргэдийн орлогын түвшин, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал, харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээнээс алслагдсан байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж буйгаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанартай холбоотой байдаг байна. Түүнчлэн ядуу, эмзэг бүлгийн хүн амынхны хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг, тэдэнд хамгийн хүртээмжтэй байгууллага нь өрхийн эмнэлэг юм. Rounded Rectangle: Монконсалт компанын 2010 онд “Улаанбаатар хотын алслагдсан арван хорооны эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн байдал”-д хийсэн судалгааны дүнгээс үзэхэд эмзэг бүлгийн иргэдийн 82.1 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй үедээ өрхийн эмнэлэгтээ ханддаг гэсэн байна. Гэвч эдгээр иргэдийн 13.8 хувь нь өрхийн эмнэлгийн эмч, сувилагчдын мэдлэг чадвар, үйлчилгээний чанар муу, 11.0 хувь нь зан харьцаа муутай, 9 хувь нь өөр эмнэлэг рүү явуулдаг гэж хариулж, нийт 33.8 хувь нь өрхийн эмнэлгээс єєрийн хүссэн тусламж үйлчилгээгээ авч чаддаггүй гэж хариулжээ. Сүүлийн жилүүдэд ЭМЯ болон НЭМГ, Мэргэжлийн хяналтын байгууллагад өрхийн эмнэлгийн талаар ирсэн санал гомдлын 82.2% нь өрхийн эмч, ажилтнуудын харьцаа хандлагатай холбоотой гарсаар иржээ. Өрхийн эмнэлгүүдийн холбооноос энэхүү асуудалд анхаарч нийслэлийн өрхийн эмч, сувилагч нарт тэдний харилцаа хандлага, ёс зүйн сургалтыг тасралтгүй улирал бүр явуулж, энэ сэдвээр лекцийн хэлбэрээр 4 жил сургалт явуулж байгаа хэдий ч үр дүн нь тийм сайн ажиглагдахгүй байв. Эмч, ажилтнууд онолын хувьд сонсож мэдээд байгаа боловч ажил дээрээ дадал, хэвшил болгож чадахгүй байна. Мэдээллийг бэлтгэсэн. Олон нийтийг дайчлах-чадавх бэхжүүлэх зөвлөх баг