Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт дунд хугацааны хөгжлийн стратеги батлах зөвлөгөөн – сургалтын тайлан

Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт дунд хугацааны хөгжлийн стратеги батлах зөвлөгөөн – сургалтын тайлан


Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлах зөвлөгөөн-сургалтыг 2011 оны 04-р сарын 21-24-ний өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгууллаа.

Зөвлөгөөн: Зөвлөгөөнд: УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн засаг дарга Г.Нямдаваа, ЗДТГ-ын дарга Л. Батбаяр, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЭМЯ-ны СБТГ-ын дарга С.Энхболд, ЭМЯ-ны ХШҮГ-ын дарга Д.Жаргалсайхан, ЗГХА-ЭМГ-ын ЭМСБШХ-ийн дарга Н.Сэвжид, тус хэлтсийн мэргэжилтэн Л.Ширнэн, “Сандаг сан”-ТББ-ын тэргүүн Ц.Ганцэцэг болон аймаг, сумдын ЗДТГ-ын удирдах ажилтан, сум, өрхийн эмнэлгийн эрхлэгч, БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд, баг, сургуулийн эмч зэрэг 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батбаяр удирдав.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нээн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт баяр хүргэн үг хэлэв.

Зөвлөгөөнд ЭМ-ийн сайд С.Ламбаа “Монгол улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэл, ЭМГ-ын дарга Б.Жамсран “Аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид тавих зорилт” сэдэвт илтгэлийг тус тус тавилаа.

Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг ЭМ-ийн сайд С.Ламбаа болон аймгийн засаг дарга Г.Нямдаваа нар үзэглэн баталгаажууллаа.

Эрүүл мэндийн сайд, зөвлөгөөний үеэр гарсан санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсон, тодорхой хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэв.

Тухайлбал:

  • • 2011 онд автомашин, парк шинэчлэл хийх ажлын хүрээнд 2 сумын эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт 1 машин өгөх
  • • БОЭТ-д Белги улсын ЗГ-ын төсөл хэрэгжихэд дэмжлэг үзүүлэн, шийдвэрлүүлэх БОЭТ-ийн их засварын зураг төслийг гаргавал, асуудлыг шийдвэрлэж өгөх
  • БОЭТ-ийн тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн, тодорхой тоног төхөөрөмжөөр хангах
  • Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга барих асуудлыг судлах
  • Биеийн тамир спортийн барилгийн их засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх
  • Багийн эмч нарыг мотоциклиор хангах
  • Зураг төсөл нь хийгдсэн эмнэлгийн барилгын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг асуудлуудыг судлан үзэж, шийдвэрлэхээр болов.

 

Шагнал, урамшуулал: Зөвлөгөөний үеэр салбар шагнал гардуулах ёслол болж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар 9 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 17 эмч, эмнэлгийн мэргэжилтэн шагнагдлаа.

Мөн эрүүл мэндийн сайд С.Ламбаа биеийн тамир спортын газар 1 фургон автомашин, Буянт, Зэрэг суманд УАЗ469 автомашин, Дарви, Зэрэг суманд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, НҮБ-ын Хүн амын санхүүжилттэй-4 мотоциклийн түлхүүр зэргийг гардуулав.

Сургалт: Сургалтын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга нээж, аймгийн ЭМГ-ын орлогч дарга Оюнцэцэг удирдан явуулав.

Зөвлөгөөнд оролцсон аймаг сумдын удирдлага, сумдын эмч, багийн эмч, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн 300 гаруй хүнд: Нийгмийн эрүүл мэнд, салбар хоорондын хамтын ажиллагаа, Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” Ёс зүй ба бусдад урам хайрлах нь Бие хүн хоорондын харилцаа ба үйлчилгээний соёл, “Манлайлал багаар ажиллах” нь сэдвүүдээр хичээл зааж, оролцогчдод 2 багц цагийн гэрчилгээ гардууллаа.

ЭМ-ийн Сайд С.Ламбаа, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид БОЭТ, амаржих газар, Ач заяа эмнэлэг, Биеийн тамир, спортын ордон, усан бассейн,

 

 Ховдын их сургуулиар орж үйл ажиллагаатай танилцав.

Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөний хэлэлцүүлгийг аймгийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Д.Оюунцэцэг удирдан зохион байгуулж, стратеги төлөвлөгөөг боловсруулах үйл явц болон, үндсэн чиглэлийг танилцуулав.

Зөвлөгөөнд оролцогсод стратегийн үндсэн 7 чиглэлийн дагуу багаар ажиллан, стратеги төлөвлөгөөнд оруулах саналыг танилцуулав.

Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил, Идэвхитэй хөдөлгөөн аяны хүрээнд зохион байгуулсан гар бөмбөгийн уралдаанд зөвлөгөөнд оролцогсод 12 баг болон идэвхитэй оролцон, 1-р байранд аймгийн ЗДТГ-ын баг, 2-р байранд Манхан сумын баг, 3-р байранд Дуут сумын баг тус тус орж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ: Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд 46 хүн хамрагдав.

Холбоотой мэдээ, мэдээлэл