“Эрүүл орчин эрүүл ирээдүй” аян үргэлжилж байна

“Эрүүл орчин эрүүл ирээдүй” аян үргэлжилж байна


Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс “ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” аяны уриан дор 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл орчны эрүүл мэндийг дэмжих, иргэд хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловрсуулах арга ухаанд бие биенээсээ суралцан байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, орчны эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гарцыг хамтдаа цогцлоох, орчны эрүүл мэндийг боловсролыг олон нийтэд түгээх үйл ажиллагаа зохион байгууллагдаж байна.

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Дархан сум, БСГ, НААҮГ, ШШГГ, ДДЦС, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд болон 1-18 р багуудад сургалт, мэдээллийг хийж, аяны удирдамжийг хүргүүлж, 160 хүнд сургалт мэдээлэл хийсэн. Аяны хүрээнд “БҮТЭЭЛЧ ДАРХАНЧУУД 2016” дахин боловсруулах хог хаягдлаар хийгдсэн бүтээлийн үзэсгэлэнд оролцох иргэдийн бүтээлийг 2016 оны 10 дугаар сарын 17-30 хооронд хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын 4 давхартзохион байгууллагдаж байна. Үзэсгэлэнд 26 байгууллага, 6 иргэний 360 дахин боловсруулах хог хаягдлаар хийсэн бүтээлүүд дэлгэгдэн тавигдлаа. 

ЕБ 9-р сургуулийн хамт олны гэрлийн бүрхүүл шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээг харуулж чадсан тул тэргүүн байранд шалгарч өргөмжлөл цом, 2-р байранд 9-р багийн иргэн Б. Батцэцэгийн сонингийн урлал, өндөгний хальсаар хийсэн бүтээл, 3-р байранд МСҮТ-ын холбоост өнгийн гэрлэн бүрхүүл зэрэг бүтээлүүд шалгарсан бол үзэсгэлэнд оролцсон бусад байгууллага, иргэдэд дурсамж бичгийг гардууллаа. Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэд орчны эрүүл мэнд, хог хаягдалыг олон нийтэд таниулан сурталчилсан иргэдийн оролцоог хангахуйц арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, олон нийтийг хамруулах мэдээлэл сурталчилгааг сайжруулах хэрэгтэй зэрэг олон баярлаж, талархсан сэтгэгдэл, саналуудыг бичин үлдээсэн байна.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл