Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө


Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай явуулж байна.  Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат түргэн тусламжийн 2 автомашиныг хүлээлгэн өглөө. Тэрээр хэлэхдээ хөдөө орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар бүхий энэхүү автомашин нь дунджаар 2400-3500 км замыг туулах чадвартай. Шинэ машинтай болсоноор эмч нар замдаа даарч хөрөхгүй, цаг алдалгүй дуудлагад очих боломж бүрдэж байгаа гэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл