ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА


ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

            Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн “Магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журам батлах тухай” А/118 дугаар тушаалын  хавсралтаар батлагдсан журамд заасан дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

            Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд шинжээчид нэр дэвшүүлнэ.

Тавигдах шаардлага

  1. Тухайн мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан;
  2. Анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэшлийн зэрэг, эсхүл эрдмийн цолтой;
  3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвар, дадлага туршлагатай;
  4. Эмнэлгийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байсан, судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай;
  5. Тасаг, нэгжийн эрхлэгчээс дээш удирдах албан тушаал эрхэлдэг эсвэл удирдаж байсан туршлагатай;
  6. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага (эмнэлэг, эм хангамжийн байгууллага)-д удирдах албан тушаал эрхэлдэггүй;
  7. Ёс зүй, харилцаа, хандлагын зөрчил гаргаж байгаагүй;
  8. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн сонгон

шалгаруулалтад оролцоно. Үүнд:

  • их эмч: эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл согог засал, нүд, чих хамар хоолой, дотор, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, нүүр ам, яаралтай тусламж, арьс, уламжлалт анагаах ухаан, сэргээн засалт, хоол судлаач, лаборатори, дүрс оношилгоо, тархвар судлаач;
  • эм зүйч: эмнэлзүйн эм зүйч;
  • эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн инженер.

Бүрдүүлэх материал

1. Төрийн албан хаагчийн анкет;

2. Өргөдөл;

3. Иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4. Дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, удирдлагын сургалтын гэрчилгээ, судалгаа шинжилгээний ажил, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийг нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, ажлын дадлага туршлага, тасралтгүй сургалтад хамрагдсан талаар тусгагдсан ажиллаж буй байгууллага, мэргэжлийн зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт;

6. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл (УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтаар);

7. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг;

8. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт.

            Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй мэргэжилтний материалыг Эрүүл мэндийн яамны  101  тоот өрөөнд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг  266178  дугаарын утсаар лавлана уу.

/Жич:хөдөө, орон нутагт ажилладаг иргэний материалыг хүлээн авахгүй.

2016 онд тус яаманд материалаа ирүүлсэн мэргэжилтнүүд буцаан авна уу/.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар

 

Холбоотой мэдээ, мэдээлэл