ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ


      Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-н гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймагт ажиллаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд "Элэгний эмгэггүй Хөвсгөлчүүд" дэд хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Түүнчлэн аймаг бүрт ЦССҮТ-ийн харьяа “Цусны салбар төв”-тэй болж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт мөн энэ өдөр тус төвийн нээлтийг нь хийсэн юм.

      Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тариалан, Их-Уул сумын эмнэлэг, Оюу-Ундраа  хувийн  эмнэлэг, Гурван гал ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн  ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Тариалан, Их-Уул сумын ЭМТ-ийн барилгын асуудал болоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэхээр болсон байна.

       Мөн “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн  ажилтан,  албан хаагчдыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны  “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл