МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ АХУЙЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ АХУЙЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ АХУЙЧИЙН

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын “Эрүүл ахуйн тухай” хууль 16.4, 16.5 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйчийн сонгон шалгаруулалт явагдаж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нарт Эрүүл ахуйн тухай хуулийн 16.7-д заасан Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйчийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, түүнд тавигдах шаардлагыг хангасан тухай мэдүүлгээ битүүмжлэн ирүүлэхийг урьж байна.   

Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч - 1 хүн:

Түүнд тавигдах шаардлага:

  • Монгол улсад байнга оршин сууж, ажиллаж амьдардаг, Монгол улсын иргэн байх
  • Анагаах ухааны их, дээд сургуулийг эрүүл ахуйч, тархвар судлагч (нийгмийн эрүүл мэнд) мэргэжлээр гадаад, дотоодод төгссөн
  • Эрүүл ахуйч, тархвар, нян судлалын чиглэлээр мэргэшсэн
  • Эрүүл ахуй, тархвар, нян судлалын чиглэлээр 18-аас доошгүй жил ажилласан
  • Эрүүл ахуй, тархвар, нян судлалын чиглэлээр болон нийгмийн эрүүл мэнд, удирдлагын чиглэлээр доктор (магистр)-ын зэрэгтэй
  •     Эрүүл ахуй, тархвар, нян судлалын чиглэлээр болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бүтээл туурвисан байх (нийт 10-аас доошгүй ном, гарын авлага, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, илтгэл г.м)  
  • Гадаад хэлний мэдлэгтэй 

-   Гэмт хэрэгт холбогдож  ял эдэлж байгаагүй

-   Бичиг баримт боловсруулах чадвартай

-   Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг

-   Бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай

-   Асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай

-   Харилцааны соёлтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйчаар ажиллах чадвартайгаа нотолсон мэдүүлэг /сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, бүтээлийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, дипломын хуулбар, ажлын төлөвлөгөөний төсөл/-ийг ирүүлнэ.

Мэдүүлгээ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Мэдүүлэг хүлээн авах хаяг:

Эрүүл мэндийн яам

Засгийн газрын VIII байр, 105 тоот

Сүхбаатар дүүрэг

14210, Улаабаатар хот

Утас: 263957

Холбоотой мэдээ, мэдээлэл