ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.05.18/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.05.18/


Улсын хэмжээнд:

 Хачгаар дамжих халдварт өвчин:

2017 оны 5-р сарын 18-ны өдрийн байдлаар хачгаар дамжих хачгаар дамжих халдварт өвчний 649 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үе (289)-ээс 2.2 дахин өндөр үзүүлэлттэй байна.

Хариу арга хэмжээ:

Хачгаар дамжих халдварт бичиглэл судалгаа хийж танилцуулах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх

Эх сурвалж: ЗӨСҮТ

 

 

ХӨСҮТ-ийн тандалтын мэдээ:

  • 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар нийт 108 өвчтөн хандсанаас өмнөх оны мөн үетэй (n=168) харьцуулахад 1.6 дахин буурсан байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 71.3% (n=77) онош батлагдсанаас 23.4% (n=18) эмнэлэгт хэвтсэн, 77% (n=59) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Олон улсын хэмжээнд:

Либери улсад бүртгэгдсэн менингит өвчин:

Либери улсын ЭМЯ-аас шалтгаан тодорхойгүй нас баралтын багц тохиолдлын талаар мэдээлсэн. 4 дүгээр сарын 23-нд үйл явдал эхэлсэн бөгөөд 11 настай хүүхдэд гүйлгэх, бөөлжих, сэтгэц өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандаад 1 цагийн дараа нас барсан байна.

5 дугаар сарын 3-ний өдрийн байдлаар 26 хүн өвчилж, 12 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүс бүгд оршуулгын үйл ажиллагаанд оролцсон байна. Нийт 18 сорьц шинжлэхэд Эбола болон Ласса вирүс илрээгүй, бусад шинжилгээнүүд хийгдэж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл