ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.05.17/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.05.17/


Улсын хэмжээнд:

ХӨ-ний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 5-р сарын 16-ны байдлаар нийт 102 өвчтөн хандсанаас өмнөх оны мөн үетэй (n=168) харьцуулахад 1.6 дахин буурсан байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 63% (n=64) онош батлагдсанаас 28.1% (n=18) эмнэлэгт хэвтсэн, 72% (n=46) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна. Тууралтад халдварын 22 тохиолдол бүртгэгдсэнээс улаанбурхан онош тодруулахаар 1 хэвтсэн ба бусад тохиолдол нь онош үгүйсгэгдсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Нийслэлийн түргэн тусламжийн мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт 20455 холболт хийгдсэнээс 5120 удаагийн яаралтай дуудлагад үйлчилсэн байна. Үүнээс 4260 нь насанд хүрэгчдийн дуудлага эзэлж, үүнээс 278 нь төрөхийн шалтгаант, 40 нас баралтын, 289 нь согтуугийн шалтгаант дуудлага эзэлж байна.

Эх сурвалж: НЯТТ

Олон улсын хэмжээнд:

 

Ардчилсан Конго улсад цусархаг хамшинжийн багц өвчлөл:

2017 оны 4 дүгээр сарын 22-ноос цусархаг хамшинжийн онош тодорхойгүй багц өвчлөл бүртгэгдсэнийг 2017 оны 05-р сарын 09-нд ДЭМБ мэдээлсэн байна. Одоогоор 9 тохиолдол, 3 нас баралт бүртгэгдэж, үүний 6 тохиолдол нь эмнэлэгт хэвтэж байна. Сэжигтэй тохиолдлуудын 5 сорьцод хийсэн шинжилгээгээр Эбола вирүст халдварын Заир дэд хэвшинжийг Киншаса хотын Үндэсний их сургуульд илрүүлсэн. Мөн Эбола вирүст халдварын дэгдэлт мөн эсэхийг тодрхойлохоор уг шинжилгээний үр дүнг шалган, нэмэлт сорьцуудад нарийн шинжилгээ хийж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл