ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.05.12/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.05.12/


Улсын хэмжээнд:

ХӨ-ний тандалтын мэдээ:

  • 2017 оны 5-дугаар сарын 11-ны байдлаар нийт 112 өвчтөн хандсанаас өмнөх оны мөн үетэй (n=170) харьцуулахад 1.5 дахин буурсан байна. Нийт 400 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэгийн клиникт 170, халдвартын клиникт 230 байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 53.4%(n=39) салхинцэцэг,   улаан эсэргэнэ, улаанууд, халдварт эритем, ёлом байсан бол 39.7%(n=29) гэдэсний халдвар, 6.8%(n=5) бусад халдвар байна.
  • Өнгөрсөн 7 хоногт мэдээлэгдсэн хамшинжийн дотор цочмог халууралт тууралтат өвчний хамшинж тасралтгүй нэмэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Улаанбурханы мэдээ:

  • Улсын хэмжээнд эпидемиологийн 18 дах 7 хоногт Улаанбаатар хот (БГД, БЗД, СХД, ХУД, ЧД)-д улаанбурханы сэжигтэй 8 тохиолдол мэдээлэгдлээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 6 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна.
  • Сэжигтэй 8 тохиолдолтой ойрын хавьтал болсон нийт 31 хүн (1-53 насны) байв. Тэдгээрийн 9 нь товлолын вакцинд хамрагдсан, 8 нь нэмэлт дархлаажуулалтын үед улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан, 4 улаанбурхан өвчнөөр өвдсөн хүмүүс байв. Вакцинд хамрагдаагүй 10 хүн нь онош үгүйсгэсэн тохиолдлын хавьтал байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хордлогын мэдээ:

5 дугаар сарын 05-11-ны хооронд ХЯТТ-д эмийн бодисын улмаас 7, угаарийн хийн хордлогын улмаас 2, химийн бодисын хордлогод 5 хүн өртөж, тусламж үйлчилгээ авчээ. 18-50 насныхан байсан ба эрэгтэйчүүд илүү өртсөн байна.

Эх сурвалж: ХЯТТ

 

Осол, гэмтлийн мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д 1571 хүн хандсанаас 62,7 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 28,7 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж байна. Шалтгааны хувьд уналт, амьгүй механик хүчин зүйлд өртөх, уналт, зам тээврийн осол зонхилж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл