МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД ТУРШЛАГА СУДАЛЛАА

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД ТУРШЛАГА СУДАЛЛАА


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар JCI олон улсын магадлан итгэмжлэл авсан “Интермед” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга болон магадлан итгэмжлэлийн шинжээчид оролцов.

Үйл ажиллагааг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгож байгаа нь тухайн эрүүл мэндийн байгууллагын үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ найдвартай, аюулгүй гэдгийг төрөөс батламжилж байгаа хэрэг.  Иймээс яамны зүгээс магадлан итгэмжлэх үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна, шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад JCI олон улсын магадлан итгэмжлэлийн стандартыг ашиглана. Эдгээр баримт бичгүүдийг боловсруулахад өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой” гэж онцлов. Үйл ажиллагааны хүрээнд: “JCI –ын магадлан итгэмжлэлийн стандартууд”, “Эмнэлгийг магадлан итгэмжлэлд бэлтгэсэн үйл явц, магадлан итгэмжлэлийн стандартыг хангах талаар зохион байгуулсан үйл ажиллагааны туршлага”, “Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн багийн ажлын чиглэл, зарчим, үнэлгээ хийх аргачлал” зэрэг сэдвээр “Интермед” эмнэлгийн мэргэжилтүүд таницуулга хийж, холбогдох асуудлуудаар ярилцаж, санал, солилцов.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл