Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа

Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа


Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд  13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж,тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өчигдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай цахимаар холбогдож зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлсэн. Тэгвэл түүнийг өнөөдөр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг  ''Блью скай'' компаний онгоцоор тээвэрлэн 19 цаг 10 минутанд Улаанбаатарт авчирч  ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл