“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ХААН БАНКНЫ ТООЦООНЫ ТӨВҮҮДЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ХААН БАНКНЫ ТООЦООНЫ ТӨВҮҮДЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Нийгмийн Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь “Хаан Банк Сан”-тай хамтран “Цусны даралт ихсэлтийн аян”-ныг эхлүүлэн, тус банкаар үйлчлүүлэгч ард иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийх, “Хаан Банк”-ны тооцооны төвүүдэд цусны даралт хэмжих булангуудыг нээж харилцагч, үйлчлүүлэгчдийн дунд эрүүл амьдралын зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт сурталчилгааны олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, хүн амын дунд тархины харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдлаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн зорилтод үйл ажиллагааг өрнүүлж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд энэ удаа тус эмнэлгийн зүрх судасны мэргэжлийн эмч нар болон  эрүүл зан үйл төлөвлшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны багийнхан Хаан банкны ажлын хэсэгтэй хамтарч 2017 оны 12 дугаар сарын 05-аас 08-ны өдрүүдэд БГД БЗД, СБД, СХД-д байрших Хаан банкны алслагдсан тооцооны төвүүдийн ажилчдыг ажлын байран дээр нь цусны даралт ихсэлтээс сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх өдрүүдэд өглөөний 7:40-09 цагийн хооронд явагдаж байгаа мэргэжлийн багийн үзлэг оношилгоогоор артерийн даралт, биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог хэмжиж, цусанд сахар тодорхойлж, зүрхний цахилгаан бичлэг хийн, артерийн даралт ихсэх өвчин болон бусад зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээ хийж, ДЭМБ-аас зөвлөж буй  эрсдлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй тодорхойлогдсон ажилчдад амьдралын зөв хэвшил, дадалд суралцах талаар зөвлөмж зөвлөгөө өгч байна.  

Холбоотой мэдээ, мэдээлэл