Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартууд батлагдлаа

Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартууд батлагдлаа


Монгол Улсын “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хууль 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан. Тус хуультай уялдан Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо дөрөвдүгээр бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл, чиг үүрэг шинэчлэгдсэн.

 Иймээс хуультай нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/182 дугаар тушаалаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дараах стандартуудыг боловсруулан, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн заавал мөрдөхөөр батлууллаа.  Үүнд:

 

  1. Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6673:2017
  2. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6674:2017
  3. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6675:2017
  4. Эмгэг судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6676:2017
  5. Өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2017
  6. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017
  7. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн стандарт MNS 6330:2017

 

Эдгээр стандартууд батлагдсанаар өнөөгийн эрүүл мэндийн салбарын баримталж буй бодлого, шинэ чиг хандлагыг тусгасан үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн ээлтэй орчин бүрдэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй, чанартай, аюулгүй хүргэх нөхцөл боломж бүрдэх юм. 

ЭМ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

Холбоотой мэдээ, мэдээлэл