ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.08/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.08/


Улсын хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал:

  • 2018 оны 1 дүгээр сарын 08-ны байдлаар Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн 869 орон дээр 1196 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 37.6 хувиар (327) илүү байна. Багануур дүүрэгт 1.1 дахин, Хан-Уул дүүрэгт 81, Баянзүрх дүүрэгт 74, Чингэлтэй дүүрэгт 74 хувиар тус тус илүү байна.
  • Дүүргийн эмнэлгүүдийн  насанд хүрэгчдийн 124 орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж, 214 орыг нөөц өрөөнд байршуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Коридорт  хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна.

Эх сурвалж:НЭМГ

Агаарын чанарын мэдээлэл:

1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Монгол газар орчим “маш их” бохирдолтой, 6 цэгт газарт “бага” зэргийн бохирдолтой байна.

    Эх сурвалж: www.agaar.mn

 

Цасны зузааны мэдээлэл:

  • 1 дүгээр сарын  08 өдрийн байдлаар баруун, төв, зүүн аймгуудын нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсэг, Дорноговийн хойд захаар 0.1-30 см зузаан цастай байна.
  •  Увсын Хяргас, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд 29-30см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы Тэс, Эрдэнэтэд 20-24см, Завханы Баянтэс, Цэцэн-уул, Орхоны Улаантолгой, Булганы Хангал, Ингэт-толгой, Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянчандмань, Дорнодын Халхголд 14-19см цасан бүрхүүлтэй байна. 

Эх сурвалж: //www.tsag-agaar.gov.mn/

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2018 оны 01-р сарын 07-ны байдлаар 40 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=44) ойролцоо байна. Үүнээс 18 нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 16 нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилжээ.

Батлагдсан тохиолдол, өдрөөр

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавируст халдвар:

2018 оны 1 дүгээр сарын 2-нд Малайз улсын ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчаас хүний Коронавируст халдварын лабораториор батлагдсан 2 дахь тохиолдлыг мэдээлсэн. 55 настай эрэгтэй, Саудын Арабын Хаант улсад шашны мөргөл үйлдэж байгаад 12 сарын 23-нд Малайзад буцаж ирсэн өгүүлэмжтэй. 2017 оны 12 дугаар сарын 24-нд өвчтөн халуурах, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрчээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн A(H5N6) вируст халдвар, БНСУ

Тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, малын эрүүл мэндийн бодлогын хэлтсээс БНСУ-ын Жеоланам-дө, Геонгги-дө дүүрэгт шувууны аж ахуйд  66 шувуу A(H5N6) вируст халдвараар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл