ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.09/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.09/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлийн хэмжээнд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 7,2 хувь (5094)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж  байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 4.1%, өнгөрсөн оны мөн үеэс 2.8-иар тус тус бага байна.
  • Нийт өвчлөгсдийн 34.3%-ийг  0-1,  28.1%-ийг 2-4,  14.8%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэнд 1327 дуудлага ирснээс 44 хувь нь томуу, томуу төст өвчин байна.
  • Баянгол дүүрэгт 10.6%, Багануур дүүрэгт 9.6%, Сонгинохайрхан дүүрэгт 8.3%-ийг  томуу, томуу төст өвчин эзэлж, нийслэлийн дундаж үзүүлэлтээс 0,7-3,4 хувиар өндөр байна.

Эх сурвалж: НЭМГ

Угаарын хийн хордого:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нэг гэр бүлийн 3 хүн угаарын хийн хордлогод өртөж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийгдэн өрхийн эмчийн хяналтад байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Сүүлийн 7 хоногийн байдлаар цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 73 хувийг эзэлж, салхинцэцэг өвчин зонхилж байна.

  • Салхинцэцгийн өвчлөл Дорнод аймагт /81.1/, Сүхбаатар аймагт /49.0/, Дундговь аймагт /38.3/, Өвөрхангай аймагт /34.0/ аймгууд болон Улаанбаатар хотод /38.9/ улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Иймээс салхинцэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг олон нийтийн сүлжээгээр явуулж байна.
  • ХӨСҮТ-д 2018 оны 01-р сарын 08-ны байдлаар 53 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 18 тохиолдлоор бага байна. Үүнээс 20 нь эмнэлэгт хэвтсэн ба 19 нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилжээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл