ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.10/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.10/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчний мэдээлэл:

  • Тархвар судлалын 1 дүгээр 7 хоногт улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 9.9 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 3.6 хувиар бага, сүүлийн 3 жилийн дундажаас 0.7 хувиар их байна.
  • Аймгуудад амбулаторийн үзлэгийн 14.5 хувийг ТТӨ эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 2.8 хувиар бага, сүүлийн 3 жилийн дундажаас 2.6 хувиар их байна. БХ, ГА, ЗА, ӨВ, СБ, ТӨ, УВ, ХӨ, ХЭ аймгуудад 10,2-19,7 хувийг эзэлж байна. Иймээс өнөөдөр 14 цагт аймгуудын ЭМГ-тай цахим хурал хийнэ.

  • Лабораторийн тандалтаар томуугийн В вирүс, A (H1N1)pdm09, амьсгалын замын синцитиаль, короновирүс, иж томуугийн вирус эерэг тодорхойлогдож, нэг хугацаанд орчилдож байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Өвчтөн “Ч”, 43 настай, эрэгтэй. Дорнод аймгийн Булган сумын харьяат. 2017 оны 12 дугаар сарын 28-нд үхсэн ямаанд хүрсэн өгүүлэмжтэй, 12 дугаар сарын 29-нөөс халуурч, баруун гарын дунд хуруунд дээр шарх гарч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт эмчлэгдэж байна.

Өвчтний сорьцод гр (+) савханцар илэрсэн. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл