ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.11/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.11/


Улсын хэмжээнд:

Галзуугийн сэжигтэй чононд уруулсан тохиолдлын мэдээлэл:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, малчин, 66 настай, эрэгтэй. 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед малын бэлчээрт чононд уруулсан. баруун гарын шууны урьд хэсгийн яс бяцарсан, 10 шүдний оромтой хазагдсан шарх үүссэн. Сумын ЭМТ-д шархны анхны цэгцлэлт хийгдэж, мэс ажилбар, антибиотик эмчилгээ хийгдэж байна.

Өвчтний биеийн байдал дунд зэрэг байна. Галзуугийн эсрэг эсийн өсгөврийн вакцин, ийлдсийг ЗӨСҮТ-өөс явуулсан.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ШУН

Дэлхий дахинд:

Томуу, томуу төст өвчин, дэлхий дахинд:

Хойд Америкт А(H1N1), В хүрээний вирус, зүүн Европын улсад В хүрээний вирус эргэлтэд байна.  Мөн БНХАУ-ын хойд, өмнөд хэсэгт томуугийн өвчлөл тогтвортой нэмэгдэж, А(H3N2), В хүрээний вирус давамгайлж, БНСУ-д  А(H3N2), В хүрээний вирус эргэлтэд байна. Ялангуяа АНУ-д А, В хүрээний вирус давхар эргэлтэд байгаагаас уушигны хатгаа өвчний улмаас эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдсэн байна. Иймээс тус улсын эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгээс дахин халдвар авах эрсдэлтэй тул томуу, томуу төст өвчнийг аль болох гэрээр эмчлэхийг зөвлөмж болгож байгаа юм байна.

Эх сурвалж: www.who.int

Холбоотой мэдээ, мэдээлэл