ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.12/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.12/


Улсын хэмжээнд:

Техникийн спирттэй төстэй зүйл уусны улмаас үүссэн хордлого:

Дорнод аймгийн Дашбалбар суманд 1 дүгээр сарын 11-ний орой 5-6 хүн техникийн спирттэй төстэй зүйл уусаны улмаас 1 хүн сумын эрүүл мэндийн төвд ирж нас барсан. Одоо сумын эмнэлэгт 2 хүний биеийн байдал маш хүнд байна. Айлд үлдсэн 2 хүнийг сумын эмнэлэгт авчрахаар эмч явсан. Аймгийн БОЭТ-өөс 2 эмч, 2 сувилагч тус сум руу явсан. Аймгийн Онцгой комисс хуралдах гэж байна. Дорнод аймагтай утсаар холбогдож, ЭМЯ-ны зөвлөх мэргэжилтэн С.Юндэн эмчээр зөвлөгөө өгүүллээ. Тандалт судалгаа үргэлжилж байна

Эх сурвалж: Дорнод аймгийн ЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2018 оны 1 дүгээр 7 хоногт мэдээлэгдсэн хамшинжийн дотор 71 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 176 тохиолдлоор буурсан байна. 1 дүгээр сарын 10-нд ХӨСҮТ-д 49 хүн хандсанаас 15 нь эмнэлэгт хэвтсэн ба 75 хувийг амьсгалын замын халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Хордлогын мэдээлэл:

1 дүгээр сарын 5-11-ний хооронд ХЯТТ-д 21 хүн хандсанаас эмийн бодисын хордлогод 5, химийн бодисын хордлогод 7, угаарын хийн хордлогод 8 хүн өртжээ.

Эх сурвалж: ХЯТТ

Малын боом өвчин, үйл явдлын мэдээ:

Улаанбаатар хотын БЗД-ийн Гачууртад малчин айлын 5 тугал үхсэн бөгөөд сорьцыг шинжилж байна. Нийслэлийн ЗӨСТ-өөс баг ажиллаж, 31 цэгт газраас сорьц авч, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуу өвчин, Өмнөд Африкт:

Тус улсын Капе мужид шувууны томуугийн А (H5N8) вируст халдвараар зэрлэг шувуу өвчилсөн байна. Тухайн газар хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл