ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.12/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.12/


Улсын хэмжээнд:

Үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордсон тухай:

Нийслэлийн Багануур дүүрэгт үл мэдэгдэх шингэнийг 2 хүн ууж, эмэгтэй нь нас барсан. 29 настай, эрэгтэй, БНД-ийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, биеийн байдал сайжирч байна.

Эх сурвалж: НЭМГ

Цусан суулга өвчний багц тохиолдол:

Нийслэлийн СХД-ийн 106, 111 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг нэг айлын 2 хүүхэд цусан суулга өвчнөөр өвчилсөн. Голомтод баг ажиллаж, 80 хүүхэд, 60 ажилчидаас сорьц авсан. 18 хүүхэд гэдэс базалсан, гүйлгэсэн зовиуртай байсан, өрхийн эмчийн хяналтад байна, биеийн байдал хөнгөн. 2 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. 111 дүгээр цэцэрлэгийг түр хаах арга хэмжээ авсан.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

2017-2018 оны хүйтний улирал буюу 2017 оны 10-12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 15мкг/м3 (8%), PM2.5 тоосонцор 16мкг/м3 (10%), хүхэрлэг хий 17мкг/м3 (32%) тус тус бага, азотын давхар ислийн агууламж өмнөх жилийн түвшинд байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Дэлхий дахинд:

 

Урвах тахал өвчин, Ангол улсад:

Тус улсад урвах тахал өвчний 557 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ.  Өвчтнүүдээс цуглуулсан сорьцод Vibrio cholerae илэрсэн байна. Гол хүчин зүйл нь аюулгүй ус, ариун цэврийн байгууламж хангалтгүй байна.

Засгийн газраас мэргэжлийн баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Чикингуния өвчин, Кени улсад:

Кени улсад уг өвчний 453 тохиолдол бүртгэгдэж, 32 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. 12 дугаар сарын дундуур дэгдэлт эхэлсэн. Дамжуулагчийн хяналтыг сайжруулж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу өвчин, БНХАУ-д:

БНХАУ-аас шувууны томуугийн A(H7N9) вируст халдварын хүний өвчний лабораториор батлагдсан нэг тохиолдол мэдээлэгджээ. Одоо дэлхий дахинд 1566 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл