ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.13/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.13/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн  үзлэгт 69311 хүн хамрагдсанаас 4.1%- (2860) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна.
  • Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3%-иар их, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.3%-иар бага  байна.
  • Нийт өвчлөгсдийн 33%-ийг 0-1, 28%-ийг 2-4,  18%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 858 дуудлагын 29%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Цусан суулга өвчний шинэчлэгдсэн мэдээлэл:

Нийслэлийн СХД-ийн 111, 106 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээнд Shigella flexneri илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 7 хоногийн эхээр “Дунд” болон “Их” бохирдолтой түвшинд хүрчээ.
  • 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын агууламж 22-36%-иар, хүхэрлэг хийн агууламж 45%-иар бага байна.
  • PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хийн 24 цагийн дундаж хамгийн их агууламж нь Агаарын чанарын стандартаас 2.8-6 дахин их байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 2 дугаар сарын 12-ны байдлаар 63 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=56) 7 тохиолдлоор их байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 46% (n=29) нь онош батлагдсанаас 44.8% (n=13) нь эмнэлэгт хэвтсэн, 55.2% (n=16) нь гэрээр зөвлөлгөө авч,өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 41% (n=12) амьсгалын замын халдвар, 48% (n=14) гэдэсний халдвар, 10% (n=3) бусад халдвар байна. Амьсгалын замын халдварын 67%(n=8) нь салхинцэцэг өвчин эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Малын шүлхий өвчин:

ОХУ-д Забайкалский дүүрэгт малын шүлхий өвчин бүртгэгдэж, 85 үхэр өвчилсөн байна. Лабораторийн шинжилгээгээр О хэвшлийн вирус илэрсэн байна. Тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, халдваргүйтгэл, вакцинжуулалтын арга хэмжээ авч байна.

 

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл