Цахим хурал хийж, аймгуудад зөвлөмж хүргүүллээ

Цахим хурал хийж, аймгуудад зөвлөмж хүргүүллээ


Эрүүл мэндийн яамны ТШУХ, ХӨСҮТ-тэй хамтран Аймгийн ЭМГ-тай салхинцэцэг, менингококкт халдварт өвчний тархвар судлал, эмнэлзүй, хариу арга хэмжээний талаар цахим хурал хийлээ. Мөн сар шинийн баяртай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, тууралтат халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг өглөө.

“ЦАГААН САР” ЗӨВЛӨМЖ

  1. Хоолны хордлогоос сэргийлэх
    1. Түүхий болонболсон хүнсийг тусад нь хадгалах;
    2. Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах;
    3. Салат, зуушийг тухай бүр шинээр бэлтгэж хэрэглэх;
    4. Хоол идэхийн өмнө гараа савандаж угаах, нойтон сальфетик хэрэглэх;
    5. Жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
    6. Аяга, халбага дамжуулан хэрэглэхгүй байх;
    7. Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх.
  2. Осол, гэмтлээс сэргийлэх
    1. Холын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах;
    2. Хамгаалалтын бүс хэрэглэх;
    3. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
    4. Хурд болон суудлын даац  хэтрүүлэхгүй байх;
    5. Шөнийн замд гэрлээ шилжүүлж хэвших;
    6. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй, хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх. 
  3. Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх
    1. Хүүхдийн хамарт гавар,  виферон, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх;
    2. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх;
    3. Давс, сод, нимбэг, сармисны уусмалын аль нэгээр хоолойг өглөө, оройд ээлжлэн зайлах;
    4. Халуун аарц, чацаргана, сүү зэрэг дархлаа сайжруулах хүнсийг түлхүү хэрэглэх;
    5. Хүүхдийг хэт бигнэхгүй, дулаан хувцаслах;
    6. Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах шинж илэрвэл эмчид яаралтай хандах.

 

ТШУХ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл