Сүрьеэгийн эсрэг Монгол Солонгосын хамтарсан төсөл хэрэгжиж байна

Сүрьеэгийн эсрэг Монгол Солонгосын хамтарсан төсөл хэрэгжиж байна


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2017 онд “Монголын нуруу нугасны сүреэгийн эмчилгээг дэмжих дэд төсөл”-ийг эхлүүлсэн бөгөөд энэ төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг талаар ярилцлаа.

Солонгосын үндэсний сүреэгийн нийгэмлэг нь БНСУ-д төвтэй байгууллага бөгөөд 2016 оноос манай улсад төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтарсан төслийг 2015 оноос хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл