ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТЫН БАГ AЙМГУУДАД АЖИЛЛАВ

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТЫН БАГ AЙМГУУДАД АЖИЛЛАВ


ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Завхан, Говь-Алтай аймгуудын удирдлагуудтай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт”, “Нярайн амьсгалын дистресс хамшинжийн оношлогоо, эмчилгээний заавар”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл”, “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл 2014-2017 он” сэдэвт мэдээлэл хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Мөн дээрхи  багийнхан Хөвсгөл, Ховд аймгийн ЭМГ-ын удирдлагуудтай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав. “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт”, “Нярайн амьсгалын дистресс хамшинжийн оношлогоо, эмчилгээний заавар”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл” сэдэвт мэдээлэл хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.



 

Холбоотой мэдээ, мэдээлэл