ВИРУСТ ХЕПАТИТИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ ЧАДВАХИЖУУЛНА

ВИРУСТ ХЕПАТИТИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ ЧАДВАХИЖУУЛНА


“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ВИРУСТ ХЕПАТИТИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ зохион байгууллаа. Сургалтад 21 аймгаас 4-5 хүн оролцсон бөгөөд тухайн аймгийн Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга, нарийн бичиг, лабораторийн эрхлэгч, эмнэлзүйн эмгэг судлаач эмч-лабораторийн эмч, (бактерлогич, иммунологич), лабораторийн техникч 100 гаруй мэргэжилтнийг хамруулсан онол, практик хосолсон сургалт юм. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Хөтөлбөрийн өмнөх жилийн туршлага, сургамж, тайлан мэдээнээс үзэхэд хэрэгжилтэд орон нутгийн зохицуулагч, ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга болон илрүүлэг, оношилгоог гардан гүйцэтгэж буй лабораторийн эмч, мэргэжилтнүүд, сувилагч нарын үйл ажиллагаа ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдаж байна.
Иргэдэд ээлтэй, чанартай үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор үндэсний хөтөлбөрийн II шатанд хепатитын В, С вирусын хурдавчилсан оношлуурын үнэлгээг ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЦССҮТ, АШУҮИС-ийн хамтарсан баг ДЭМБ-ын аргачлалаар, Австралийн Үндэсний Лавлагаа Лабораторийн хяналтын сорьцыг ашиглан явуулж, чанарын шаардлага хангасан оношлууруудыг сонгон оношилгоонд ашиглах боломжтой боллоо. 
Мөн хепатитын С вирусын ачаалал тоолох эрх бүхий лабораторуудыг ДЭМБ-ын аргачлалын дагуу ISO-15189 Олон Улсын стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэх хөтөлбөрийн дагуу ЭМЯ-ны ажлын хэсэг үнэлгээг хийж, вирусын ачаалал тоолж буй  лабораторуудыг Олон Улсын гадаад хяналтад хамруулсан. Одоогийн байдлаар Олон улсын стандарт ISO-15189-ийн шаардлагыг ХӨСҮТ, ЦССҮТ, УХТЭ, УНТЭ, Оношмед, Гялс гэсэн 6 лабораторууд ханган, итгэмжлэгдэн ажиллаж байна. Цаашид эрүүл мэндийн салбарын үйлчилгээ үзүүлж буй бүхий л лабораториуд энэхүү ОУ-ын стандартыг ханган ажиллах шаардлагатай байна.
ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл дээрх үнэлгээнд тулгуурлан Эрүүл мэндийн  сайдын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн А/196 тоот Заавар, техникийн тодорхойлолт батлах тухай тушаалыг боловсруулан та бүхэнд хүргүүлсэн. Энэхүү заавар нь лабораторийн шинжилгээг нарийн боловсронгуй гүйцэтгэх, шинжилгээний явцын алдааг бууруулахад чиглэсэн бөгөөд өмнөх жилийн ажлын туршлагад тулгуурлан боловсруулагдсан ажлын бүтээмж, чанарыг дээшлүүлэх баримт бичиг болсон гэж үзэж байна гэлээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл