Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд оролцогчид Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд оролцогчид Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа


Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын  13-ны өдөр “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд оролцогч бүсийн 13 орны парламентын 30 гаруй элч төлөөлөгч болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан  баг ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, төрөх тасгийн эх, нярайн зайн оношилгооны төслийн үйл ажиллагаатай танилцсан. Зочид эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдээс хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний үнэ өртөг, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг сонирхон асууж байв.
“Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Телемедицинийг нэвтрүүлэх нь”  төсөл нь тус эмнэлэгт  2014 оноос хэрэгжиж эхэлсэн ба  сүүлийн 4 жилийн байдлаар 61 тохиолдлыг дамжуулж, зөвлөгөө авч шийдвэрлэсэн байна.
 
Хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн зайн оношилгооны талаарх товч мэдээлэл:
Эх барих эмэгтэйчуудийн тусламж, уйлчилгээний чиглэлээр:
НҮБ-ын Хүн Амын Сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Телемедицинийг нэвтрүүлэх нь” төсөл 2007 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд 2007 оноос ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг нь САМРUS МЕDICUS программаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагтай холбогдож эхэлсэн. Үүнээс 2014 оноос өнөөг хүртэлх 4 гаруй жилд 2200 гаруй үйлчлүүлэгчийн мэдээлэл дамжигдаж, зөвлөгөө өгч, эх, нярайн амь насыг аварсан байна.
2018 оны 01 сараас НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт телемедициний өрөөг бүрэн тоног төхөөрөмжөөр тохижуулж өгснөөр аймгуудтай rеаl time-аар 24 цагийн турш холбогдох боломжтой болсон.
 
Хуухдийн тусламж. уйлчилгээний чиглэлээр:
НҮБ-ын Хүүхдийн Сангийн тусламжтайгаар 2013 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт rеаl time-аар 24 цагийн турш холбогдох боломжтой телемедициний тоног төхөөрөмж суурилуулж, Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Хөвсгөл, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг гэсэн 4 газартай холбогдож эхэлсэн.
Улмаар одоогийн байдлаар Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Хан- Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нэмэгдээд, нийт 7 газартай rеаl time-аар 24 цагийн турш холбогдож байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл