Хоолны хордлогын талаар цахим хурал хийлээ

Хоолны хордлогын талаар цахим хурал хийлээ


Ойрын өдрүүдэд нийслэлийн Багануур дүүрэгт олон хүнийг хамарсан хоолны хордлого удаа дараалан гарч байгаатай холбоотой ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамтарсан цахим хурал хийлээ. 

Хурлаар хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тархварзүй, лаборатори, эмнэлзүйн тандалт судалгааны дүнг ярилцлаа. Үүнээс үзэхэд хоол үйлдвэрлэлийн технологийн болон хадгалалтын горим зөрчигдсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Иймээс цаашид нийтийн хоолны газруудад тавих хяналтыг сайжруулах, аюулгүй хоол хүнс бэлтгэх талаарх мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх чиглэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл