Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд фургон автомашин гардууллаа

Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд фургон автомашин гардууллаа


Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор он гарсаар нилээд хэдэн аймаг сумын эрүүл мэндийн төв,Бүсийн оншилгоо эмчилгээний төвд автомашин өгсөн. Тэгвэл өнөөдөр Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төвд туулах чадвар сайтай фургон автомашиныг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц гардуулж өглөө.
Баян-Өлгий аймгийн хувьд 99000 гаруй хүн амтай, хамгийн холдоо 380 гаруй км-ийн алсад амьдрах иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Тиймээс автомашинтай болсоноор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болж буй юм. Харин аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төвийн хувьд байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зог­соох, шаардлагатай арга хэмжээ авах үед автомашины асуудал тулгамддаг байсан бол ийнхүү Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр энэхүү асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл