Харьяа байгууллагын удирдлагуудтай уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өглөө

Харьяа байгууллагын удирдлагуудтай уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өглөө


Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нар харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд НӨАТ болон төлбөрийн баримт хэвлэж өгөх ажлыг танилцууллаа. Ингэсэнээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилж, эмнэлгүүд зардлаа хянах давуу талтай болно.  Түүнчлэн эмнэлгүүд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийж ард иргэдэд хүндрэл учруулдаг байсныг болиулж,  банкуудтай холбогдон бэлэн бус гүйлгээ хийх POS машиныг үйл ажиллагаандаа ашиглахаар болж байна.
Мөн энэ үеэр ЭМДЕГ-аас ухаалаг утсанд суурилсан аппликашион боловсруулж байгаа талаар танилцуулав. Уг аппликашионыг ашиглаж, эмнэлгийн байгууллагаас авсан эмчилгээ үйлчилгээнийхээ мэдээлэл, эмчийн бичсэн жор болон хэдэн төгрөг эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулсан зэргээ мэдэх боломжтой болно.
ЭМХТ-өөс ипотекийн зээл тусламжийн судалгааны үр дүнг танилцууллаа.  6000 гаруй эрүүл мэндийн ажилчдыг ипотекийн зээлд хамруулах шаардлагатай байгаа тооцоо гарчээ.
Уулзалтын төгсгөлд өмнөх хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын талаар тус тус мэдээлэл хийж, удирдлагуудад цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл