УГТЭмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар“-ын аян өрнөж байна

УГТЭмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар“-ын аян өрнөж байна


УГТЭ нь “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд нийт 505 ажилтныг хамрууллаа.

Эмч, ажилчдад цусны даралтаа өөрсдөө хянах боломжийг бүрдүүлэн “Цусны даралт ихсэлтийг хянах хяналтын булан”-г шинээр байгууллаа.

Тус эмнэлэгтээ идэвх санаачлагатай, ёс зүйтэй ажиллаж буй үйлчилгээний 2 ажилтанд сувилагч, хөдөлгөөн засалч мэргэжлээр “Этүгэн” их сургуульд суралцах эрхийг бичгийг гардуулан өгч, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн, сургуулиа амжилттай төгсөхөөр ажлын байраар хангах боломжийг олгов.

Холбоотой мэдээ, мэдээлэл