“Цусны аюулгүй байдалд лабораторийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалт болж байна

“Цусны аюулгүй байдалд лабораторийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалт болж байна


“Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Цусны аюулгүй байдалд лабораторийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт хоёр өдрийн сургалт ЦССҮТ-д эхэллээ. Уг сургалтад орон нутгийн Уг сургалтад орон нутгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч, эмч нар болон ЦССҮТ, ХӨСҮТ-ийн лабораторийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтаар лабораторийн үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх мэдлэг олгож, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгнө. Үр дүнд нь цусны аюулгүй байдлыг хангахад лабораторийн гүйцэтгэх үүргийн талаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг нэмэгдэж, улмаар эмнэлгийн байгууллагын лабораторийн хариуцлага дээшлэх юм.
Эхний өдрийн үдээс өмнөх сургалтаар ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр "ДЭМБ-аас цусны аюулгүй байдлыг хангах талаар дэвшүүлсэн стратеги, олон улсын чиг хандлага", "Цусны албаны үйл ажиллагаа, ололт амжилт" сэдэвт лекц уншсан бол төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа "Цусны аюулгүй байдлыг хангахад лабораторийн үүрэг хариуцлага, үйл ажиллагааны тайлан, орчин үеийн чиг хандлага" сэдвээр сургалт хийв.

Холбоотой мэдээ, мэдээлэл