“Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам, шалгуур үзүүлэлт

“Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам, шалгуур үзүүлэлт


Энэхүү журмын зорилго нь  Эрүүл мэндийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-45.2-т заасан үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын оролцоотойгоор эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн арга хэмжээ, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийнүйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон төр, төрийн бус байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Төсөлд эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх ТХХТ-ийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны жагсаалтад тусгагдсан үйл ажиллагааг чадавхи бүхий мэргэшсэн ТББ-аар  удаан хугацаагаар хариуцуулан гүйцэтгүүлэх зарчим баримтлахаар зохиуцуулалтын шинэчлэл хийж байна. 
Төсөлд тусгах саналаа БТГ-ын мэргэжилтэн Б.Энхцэцэгийн enkhtsetseg780@gmail.com, 51-263941, 88001905 дугаарын утас, хаягаар холбоо барьж саналаа ирүүлнэ үү. Төслөө эндээс татаж авна уу.

Холбоотой мэдээ, мэдээлэл