Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүсийн Ерөнхий захирал хатагтай Эйми Лиун тэргүүтэй төлөөлөгчид ЭМСХХ-4, 5 төслийн үйл ажиллагаатай танилцав

Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүсийн Ерөнхий захирал хатагтай Эйми Лиун тэргүүтэй төлөөлөгчид ЭМСХХ-4, 5 төслийн үйл ажиллагаатай танилцав


Монгол Улсын ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар ахалсан баг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн Ерөнхий захирал хатагтай Эйми Лиун тэргүүтэй төлөөлөгчдийг ЦССҮТ-д хүлээн авч “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 5” төслийн хэрэгжилт, ололт, амжилтыг танилцууллаа. Төлөөлөгчид ЦССҮТ-ийн тасаг, нэгжээр зочилж Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5 төслийн хүрээнд Монгол Улсын цусны салбарт хийсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон 15 төрлийн шинэ технолог нэвтэрснээр цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт өссөн зэрэг ололт, амжилттай танилцлаа.
Хатагтай Эйми Лиун болон бусад төлөөлөгчид ЭМСХХ-4, ЭМСХХ-5 төслийн үр дүнг сайшаасан бөгөөд Эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна салбарын хэмжээнд олон журам, зааврыг шинэчлэн боловсруулж, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран ажилласныг онцгойлон тэмдэглэв.
АХБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цаашид ч олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх болно гэдгээ хатагтай Эйми Лиун илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл