Лабораторийн шинжилгээгээр Увс аймагт тарваган тахлын хүний өвчлөл гараагүй болохыг тогтоолоо

Лабораторийн шинжилгээгээр Увс аймагт тарваган тахлын хүний өвчлөл гараагүй болохыг тогтоолоо


Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.
Лабораторийн шинжилгээ хийгдэж, эцсийн хариу гарах хугацаанд тус суманд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг зохион байгуулсан. 2019 оны 5  дугаар сарын 06-ны өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээний хариу гарч онош үгүйсгэгдсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл