Дархан-Уул аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” эхэллээ

Дархан-Уул аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” эхэллээ


Хавдар судлалын үндэсний төвийн санаачлагаар Хаан банк сан, Монголын үндэсний радио, телевизийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг  9 дахь жилдээ Дархан-Уул аймагт зохион байгуулж үйл ажиллагааг  эхэллээ.
Аяны нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож, Дархан-Уул аймгийг сонгож  хавдрын үзлэг оношлогоог хийх болсонд талархал илэрхийлээд, амжилт хүсч иргэдийг идэвхитэй хамрагдахыг уриалав. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж. Чинбүрэн, Хаан банкны Дархан салбарын захирал С.Энхсувд, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар талархлын үг хэллээ.

Аян 6-р сарын 10-наас 14 хүртэл 5 хоног үргэлжлэх ба хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, хими болон мэс заслын эмчилгээ хийгдэх ба энэ хугацаанд орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлын байрны сургалт, олон нийтэд хандсан сургалт сурталчилгаа, хавдрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар дугуй ширээний ярилцлага, хавдрын чиглэлээр эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн бэлтгэх сургалт зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Хавдрын эсрэг үндэсний аянд мэргэжлийн тусламж үзүүлэхээр Хавдар судлалын үндэсний төвөөс хэт авиан оношлогооны эмч Б.Ариунтунгалаг, эмэгтэйчүүдийн эмч Г.Лхагвадорж, мэс заслын эмч Н.Юмчинсэрчин, Д.Мөнхцэцэг, хими эмчилгээний эмч Н.Орхон, лабораторийн эмч Ж. Булгамаа зэрэг улсын хэмжээнд хавдрын нарийн мэргэжлээр тэргүүлэх хэмжээний чадварлаг баг ирсэнд Дархан-Уул аймгийн эмч мэргэжилтнүүд болон ард иргэд баяртай байна.
Ийнхүү “Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймагт эхэллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл