Хүн бүрт сайн чанар, Байгууллага бүрт давуу тал бий. Эмч солилцоо

Хүн бүрт сайн чанар, Байгууллага бүрт давуу тал бий. Эмч солилцоо


“Хүн бүрт сайн чанар бий, Байгууллага бүрт давуу тал бий” уриан дор Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 40 дүгээр тушаалын дагуу “Эрүүл мэндийн байгууллагын дарга нарыг бие биенээсээ туршлага судлах, давуу болон сул талыг илрүүлэх, “Инээмсэглэл-Эерэг хандлага”-ыг хуваалцах чин хүсэл зорилго бүхий “Эмч солилцоо” сэдэвт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

          Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сум, 6 тосгонд 2 нэгдсэн эмнэлэг, 1 сум дундын эмнэлэг, 20 сум тосгоны Эрүүл мэндийн төв ажилладаг ба энэхүү “Эмч солилцоо” арга хэмжээнд 20 сум тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нар оролцож, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 7 хоногийн турш өөрийн ажиллаж байгаа орчноо өөрчилж, ижил мэргэжлийн туршлага солилцохын зэрэгцээ илгээлт авч буй мэт догдолж, ханцуй шамлан нөхрийнхөө ажилтай танилцаж, засаж залруулах, дэмжиж сайжруулах шинэ санааг олсон мартагдашгүй өдрүүдийг өнгөрүүлсэн тухайгаа ярьж байлаа.
          Эмч хүний, удирдагч, шийдвэр гаргагч хүний хийж бүтээх, хэрэгжүүлж болох бүхий л ажлыг тэд удирдамжийн дагуу хянан шийдвэрлэж, бас ч үгүй ажлын урам зориг ажлын эрч хүчийг энэхүү арга хэмжээнээс олж авсан гэдэгт бат итгэлтэй байна.

          Дараагийн илгээлтийн эзэд маань Нэгдсэн эмнэлгүүдийн дарга нар байх болно.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл