Жил бүр 10 оюутан тэтгэлгээр Япон улсад суралцаж байна

Жил бүр 10 оюутан тэтгэлгээр Япон улсад суралцаж байна


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Японы Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дарга Такаги Күнинори тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. Энэ үеэр ноён Такаги Күнинори сургуулийнхаа үйл ажиллагаа, одоо тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын талаар товч танилцуулж, тэтгэлгээр жил бүр 10 монгол оюутныг сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлээр 5 жилийн хугацаанд хүлээн авч, суралцуулдаг талаар хэллээ. Цаашид дүрс оношилгоо, лабарторийн чиглэлээр эмч нарыг мэргэшүүлэх шаардлагатай Эрүүл мэндийн сайдад уламжиллаа.
 Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Монгол Улс, Япон Улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, тэдгээрийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх, засвар үйлчилгээг сайжруулах, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн нь зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй  сорилт, бэрхшээлийг даван туулж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн та бүхэнд талархаж байна гэлээ.


 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл