"Тэмбүүг устгая" үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

"Тэмбүүг устгая" үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна


Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/ хамтран хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлээд байгаа билээ. 
"Тэмбүүг утсгая" үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр "Улаантууз" эмнэлгээр долоо хоногтоо 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол 480-540 хүнд хүрч ажиллаж эхэлжээ. Мөн иргэд сайн дурын үзлэгт идэвхтэй хамрагдаж байгаа юм. Түүнчлэн "Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд нийгмийн сүлжээгээр дамжуулан залууст мэдлэг мэдээлэл өгөх үүднээс "УЛААН ТУУЗ" цахим хуудсаар зөвлөгөө мэдээлэл өгч эхлээд байна.  

Холбоотой мэдээ, мэдээлэл