ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/1420 тоот Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн 3.1, ЭМС-ын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу цахим хурал зохион байгуулав.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг удирдан, ЭМЯ-ны ЭТГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭХЭМҮТ, ЭБЭЭ, ТСА, СМТ-ийн эмч нар, Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газар, УНТЭ, БГДЭМТ, СБДЭМТ, БЗДЭМТ, ЧДЭМТ, 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн бүхий 149 хүн оролцлоо.
 
Цахим хуралд Өвөрхангай аймгийн эхийн эндэгдлийн тохиолдлын товч танилцуулгыг ТСА-ны их эмч Г.Батзул, дэлгэрэнгүй мэдээллийг ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа, “Манас таталтын урьдал, манас таталт” сэдвээр ЭХЭМҮТ-ийн ДТСТ-ийн их эмч А.Гэрэлмаа мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа Өвөрхангай аймагт эндсэн эхийн мэдээлэлд дүгнэлт хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, ТСА-ны дарга Т.Гантуяа “ЭМС-ын 338 тоот тушаалын хэрэгжилт”-ийг танилцуулж, цаашид  жирэмсний хяналтын чанарыг сайжруулах шаардлагатай байгааг дурьдлаа.
Монгол улсад 2019-2020 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэнд-8/20” зорилтод заагдсан жирэмсний хяналт, эх, нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулцгаая. Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нарт талархал илэрхийлье.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл