ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА


ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо: 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр
Эрүүл мэндийн яам нь ЭМЯ/БТГ/ЭМЦМХ/2019/002 дугаартай Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйчилгээний үзлэг, эрт илрүүлгийн бүртгэл, мэдээллийн санг хөгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйчилгээний үзлэг, эрт илрүүлгийн бүртгэл, мэдээллийн санг хөгжүүлэх, нэвтрүүлэх, суурилуулах, сургалт өгөх, хэвийн ажиллагааг хангана.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Тендерт оролцохыг хүссэн албан хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
  • Тухайн зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээлэл
  • 2018 оны жилийн эцэс, 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангуудын хуулбар
  • Хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар /намтарт мэргэжилтний ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэлийг заавал тусгана/ болон иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
Сонирхсон этгээдээс санал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут, цагаас өмнө ирүүлнэ үү
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14210
Олимпийн гудамж-2, Засгийн газрын VIII байр,
Утас: 51261845, 88016160
И-мэйл хаяг: b.ganbat@moh.gov.mn
Вэб хаяг: www.mohs.mn
 

Холбоотой мэдээ, мэдээлэл