ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА


Геронтологийн үндэсний төв нь “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын 2019 оны уриа “Инээмсэглэл-Эерэг хандлага”, “Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд СХД-ийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 24-р хорооны “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” үйл ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны нээлтэнд Геронтологтйн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өрх хариуцсан менежер С.Буямаа, СХД-ийн 24-р хорооны Иргэдийн хурлын дарга С.Мягмардорж, тус хорооны ахмадын зөвлөлийн дарга н.Очирпүрэв, “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга И.Мөнгөнцэцэг, төвийн эмч мэргэжилтнүүд оролцов.
СХД-ийн 24-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн 21 сайн дурын идэвхтэн болон асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг “Тулгуур хөдөлгөөний хам шинж” лекц, “Хэвтрийн настанд хийх хөдөлгөөн засал эмчилгээ” дадлага хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Дадлага хичээлээр олж авсан мэдлэгээ бататгах зорилгоор өөрсдөө гардан үйлдлийг хийснээр сургалтанд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байсан. Настнуудын дунд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх үзлэгт гериатр, дотор, мэдрэл, нүд, зүрх судасны эмч нарын үзлэг зөвлөгөөнд зорилтот бүлгийн   183 /давхардсан тоогоор/, зүрхний цахилгаан бичлэг, хэвлий эхо оношилгоо, нүдний уг харах, хараа шалгах зэрэг оношлогоонд  давхардсан тоогоор нийт  153 настан тус тус хамрагдсан. “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, геронтологи гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.  Эрүүл мэндийн 4,5-р бүлгийн 6 настанд гэрээр олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг хүргэсэн.

Холбоотой мэдээ, мэдээлэл