“ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ


ЭМС-ын 2015 оны 6-р сарын 5-ны өдрийн “Өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн маягт батлах тухай” 224 тоот тушаалд заасны дагуу 2015 оны 7-р сарын 1-нээс эхлэн ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба улсын хэмжээнд өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийг цахимаар хүлээн авч эхэлсэн бөгөөд өсвөр үеийнхэнд нийгэм, сэтгэлзүйн цогц тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх нэгдсэн мэдээллийн сантай болж, гарсан үр дүнг илүү бодитой үнэлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авахын тулд 2019 онд тандалтын тогтолцоог боловсронгуй болгож, програм хангамжид өргөтгөл хийсэн.
Програм хангамжийг өргөтгөсөнтэй холбоотой шинэ програм хангамжийг өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүдэд танилцуулсан хурлыг ЭХЭМҮТ-ийн Эрдмийн өргөөнд 2019 оны 12-р сарын 6-нд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа нээж, "ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО” сэдвээр хийлээ.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны Хүүхдийн их эмч Т.Номиндэлгэр, “Өсвөр үеийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны өнөөгийн байдал”, ТСА-ны инженер Б.Жаргал “Өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн цахим програм” сэдвээр мэдээлэл хийж, програмаа танилцууллаа. Уг цахим хуралд ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг, сэтгэлзүйч А.Бумбаяа, нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг, НЭМГ-ын өсвөр үеийн эрүүл мэндийг хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон, СЭМҮТ, ГССҮТ, Улсын 2-р төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэлзүйн тасаг, Увс аймаг, 9 дүүргийн өсвөр үеийн эмч, мэргэжилтэн, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, зөвлөгч нарын 40 гаруй хүн оролцлоо.

Сургалтын төгсгөлд сургалтанд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнөж, гарсан асуулт, хариулт, санал хүсэлтэнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа, Өсвөр үеийн эмч М.Мөнххишиг, ТСА-ны эмч, мэргэжилтнүүд хариулж, цаашид мэдээллээ үнэн зөв, шуурхай оруулж, мэдээлэл, програмтай холбоотой санал хүсэлтээ тус алба руу явуулахыг уриалав. Сургалтанд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.
 


 
 
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл