Эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албадын дарга нарын ээлжит хурал боллоо

Эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албадын дарга нарын ээлжит хурал боллоо


ДЭМБ-аас 2020 оныг сувилагч, эх баригчдын жил болгон зарласантай холбогдуулан, өмнө оны сүүлээр хийсэн “Сувилахуй-2020” үндэсний зөвлөлдөх уулзалтаас гарсан шийдвэрийг дүгнэх, жилийн хүрээнд хийх ажилд санал авах зорилгоор Эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн албадын дарга нарын ээлжит хурал ЭМЯ дээр зохион байгуулагдав.

Хурлаар 2020 онд улсын хэмжээнд хийгдэх арга хэмжээнүүдийн зураглал гаргах, 2020 онд шийдвэрлэх асуудлыг хэрхэн шийдэх гарцыг тодорхойлоход “brain storming”-ийн аргаар ажиллаа.

Энэ оны 2 сард Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн албадын дарга нар багаараа Солонгос улсад  туршлага судлах арга хэмжээнд оролцох ба энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын талаар танилцуулга сонслоо
 

Холбоотой мэдээ, мэдээлэл