Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


2017 онд Монгол Улсын Засгийн Газраас агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, 2025 он гэхэд бохирдуулах бодисын хэмжээг 80 хувиар бууруулах, Улаанбаатар хотод дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох, агаар орчны бохирдлыг 50 хувиас дээш хувиар бууруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол улсад орчны эрүүл мэндийг дэмжих, олон салбарын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх замаар түншлэлийг өргөжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Эрүүл мэнд ба орчин” хэлтсийн ахлагч доктор Марко Мартузи 2020 оны 1 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд албан айчлалаар Монгол улсад ажиллаж, агаарын бохирдлын чиглэлээр тэргүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2020-2021 оны төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх, үйл ажиллагааг өргөжүүлэх, техник, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар дэд сайд Л.Бямбасүрэн, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Гэрэлмаа нартай уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл