ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль Сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжүүлэх ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төсөл боловсруулах ажлын хүрээнд “Хамтрагч талуудын зөвлөлдөх” уулзалт боллоо

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль Сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжүүлэх ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төсөл боловсруулах ажлын хүрээнд “Хамтрагч талуудын зөвлөлдөх” уулзалт боллоо


Өмнөх оны эцсийн байдлаар Монгол улсад ХДХВ,ДОХ-ын  286 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас  46 хүн нас барсан байна. Үндэсний хэмжээнд ХДХВ,ДОХ-оос сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулж буй олон улсын байгууллагын зардалын  85 хувийг Глобаль сангийн санхүүжилт  эзэлдэг.

Глобаль сан нь 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл Монгол улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж  ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Монгол улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бөгөөд  Глобаль сангаас хувиарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхлээд байна. Төсөл боловсруулах ажлын хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү уулзалтанд хамтрагч байгууллагуудын төлөөлөл 100 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлоход санал солилцлоо.

Төслийг 2020 оны 03-р сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл