Резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж байна ​

Резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж байна ​


Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд резидент эмч нарын бэлэн байдлыг хангаж ажиллан байна
•    Суралцагч эмч нарын судалгааг дэлгэрэнгүй гаргав. Төгсөлтийн дараах сургалт эрхлэх 19 байгууллагын төрөлжсөн мэргэжлийн сургалтад 124, үндсэн мэргэшлийн сургалтын 1 дүгээр дамжаанд 536, 2 дугаар дамжаанд 443, нийт 1103 их эмч суралцаж байна. 

•    Суралцагч эмч нарт сургалт зохион байгуулж эхлэв: Төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй суралцагч, анагаах ухааны боловсрол олгох сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “Шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, халдварын хяналт, сэргийлэлт” сургалтыг 2020.01.28-ны өдрөөс эхлүүлж эхний 301 резидент эмчид ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хичээл заасан. 2020.021.29-30-ны өдрүүдэд уг сургалтыг үргэлжлүүлнэ.

•    Нөөцөд ажиллах хүүхэд, дотор, халдварын эмч (тэтгэвэрт гарсан)-ийн судалгааг гаргаж байна. Одоогийн байдлаар 33 эмчийн судалгаа бэлэн болсон.

Холбоотой мэдээ, мэдээлэл