Эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн албадын дарга БНСУ-д сургалтад хамрагдлаа

Эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн албадын дарга БНСУ-д сургалтад хамрагдлаа


ДЭМБ-аас 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарласантай холбогдуулан сувилахуйн албадын дарга нарыг чадавхижуулах ажлын хүрээнд ЭМЯ-ны харьяа лавлагаа төвүүдийн сувилахуйн албадын дарга нар БНСУ-ын Хавдар судалын төв дээр “Хавдартай өвчтөнийг гэрээр сувилахуй” сэдэвт сургалтад амжилттай суралцаж ирлээ.   
Энэхүү сургалт нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжүүлж буй "Сувилахуйн боловсрол, хавдрын тусламж үйлчилгээний чанар сайжруулах нь" хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 03-08 нд Солонгос улсын Сөүл хотод, Эрүүл мэндийн яам, Солонгос улсын Чусоны их сургууль, Монголын үндэсний их сургуулиас хамтран зохион байгуулсан юм.
Тус сургалт нь "Сувилахуйн тусламж үйлчилгээний арга зүй", "Үр дүнд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ" гэсэн үндсэн 2 модулийн хүрээнд зохион байгуулагдаж төв эмнэлэг тусгай мэргэшлийн төвийн сувилахуйн албадын дарга нийт 18 сувилагч хамрагдлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл