“ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АЖИЛЛАХ НЬ” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АЖИЛЛАХ НЬ” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шинэ коронавирусийн (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ гавах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг дадлыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 10-аас 13-ны хооронд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг,  Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн нийт 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамрууланүзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтаар ЭМС-ын 2019 оны А/537 тоот тушаалын дагуу хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, Мэдээллийг  зөв хурдан дамжуулах, Халдварын сэжигтэй үед хөл хориог тогтоох, хэрхэн зохион байгуулах,халдварын голомтод халдваргүйжүүлэлт, ариутгалыг ЭМС-ын А/537 тоот тушаалын дагуу хэрхэн хийх зэрэг чадваруудыг эзэмшлээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл