Нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийн барилга 95 хувьтай байна

Нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийн барилга 95 хувьтай байна


“Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлын явцтай Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан барилгын хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 4 дүгээр сарын 4 нд танилцлаа.

Барилга угсралтын 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хэвийн үргэлжилж байна. Эрүүл мэндийн дэд сайд гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн удирдлага, инженерүүдэд ажлын явцыг эрчимжүүлэх, барилгыг богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулах чиглэг, хугацаат үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл