Цахим хуралд ЭМ-ийн Дэд сайд, ЭТГ-ын дарга, ЭМЯ-ны дэргэдэх ЭБЭ-ийн МСЗ-ийн дарга, НҮБ/ХАС-ийн төлөөлөл оролцлоо

Цахим хуралд ЭМ-ийн Дэд сайд, ЭТГ-ын дарга, ЭМЯ-ны дэргэдэх ЭБЭ-ийн МСЗ-ийн дарга, НҮБ/ХАС-ийн төлөөлөл оролцлоо


ЭМЯ, ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн Мэргэжлийн салбар зөвлөл, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, НЭМГ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар,  21 аймгийн ЭМГ, БОЭТ, АНЭ-ийн захирал, дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, зөвлөх эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, асуудал хариуцсан мэргэжилтэн нар  оролцож Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөх ЦАХИМ  уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад оролцогчид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэлийг сайжруулах, эмэгтэйчүүдийг жирэмслэхээс өмнө архаг суурь өвчлөлийг нь илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх, жирэмсний эрт хяналтад хамрагдах хувийг нэмэгдүүлэхээс гадна хяналтын чанарыг сайжруулах, өндөр эрсдэлтэй жирэмснийг эрт илрүүлж мэргэжлийн эмчтэй хамтран хянах, шилжүүлэх, төрөлтийн үеийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлж эсэн мэнд амаржуулахад бүх анхаарлаа хандуулах талаар ярилцлаа.

Мөн короновируст халдвар, (COVID19)-ын тандалт сэргийлэлтийн түр заавар,  иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар, энэ үед жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл